Tags » Voice

VIDEO: Girl JAMS MJ Cover Just By Looping Her Voice

Her name is Kawehi and she blows our Cats and Boots beat boxing skills out of the water.  Check out her channel.

Shows

Paper Towns

There are some writers who have such a distinctive style that, no matter what the topic of the book is, you have no doubt who wrote it.   654 more words

Book Reviews

Join me on Pinterest

Hi!

Mehrab has been using Pinterest, a place to discover, collect, and share inspiration, and wants you to join and start pinning. Accept Invite

Check out Mehrab’s pins: … 11 more words

Voice

Episode 553 - What Would Muhammad Do? Part 6 - Voice Of Resistance


Part 1: Let Islam Speak for Islam
Don’t try rewriting the history and teachings of Islam. American Political Leaders have ignorant ideals of the Muslim faith. 148 more words

As I Am

Phenomenal… poetic… heart-rending:

Боловсрол хүн бүхэнд /Цуврал 1/

Боловсрол бол бидний амьдралын чухал үнэт зүйлсийн нэг гэж би итгэдэг. Боловсролтой хүн дэлхийг өөрчилж, шинэчилж, сайжруулсан. Болосролтой хүмүүс асуудлыг энх тайвнаар шийдэж гаргалгаа, шийдлээр аливаа бүхнийг өөрчилсөн. Тйимээс боловсрол тэр дундаа жинхэнэ боловсрол, сайн боловсрол нь бидэнд юу юунаас илүү чухал юм. 

Нэг талаар жинхэнэ боловсролтой хүн бусдын сайн сайхны төлөө байдаг бол боловсролгүй нэгэн нь хүчирхийлэл, гэмт үйлдлээр амиа аргацаадаг гэсэн ойлголт ч байдаг. Хүн орчин тойрон нийгмийнхээ талаар цэгцтэй зөв ойлголттой, амьдралыг эерэгээр бас гярхай ажиглан харж өөрийн сул тал, давуу тал зэргээ нэгэн зэрэг мэдрэн нийгмийн төлөө хувийн зорилгоо урдаа тавин амьдарч чаддаг байх нь боловсролтой хүний олон талст сайн сайхан шинжийн нэг юм. Хүн бүр хувийн зорилго болон өөрийн сайн сайхнаар амьдралаа хардаг. Тэр нь чг үнэндээ нийгмийн сайны төлөө хүнийг ажиллуулж байдаг гэсэн ойлголт ч бий. Гэвч саяын ойлголтод нэг зүйл нэмэх учиртай юм. Хэрэв тэр хувийн зорилгоо урдаа тавьсан хүн нь боловсролгүй нэгэн бол яах вэ? Үүнийг дараа бичнэ.

Цаашлаад дэлхий дээр сайн боловсрол, үр дүнтэй аргаар амьдарсан хүмүүс илүү хангалуун магадгүй зарим талаараа бусдаас илүү үнэлэгдэж амьдарч болох юм. Энэ бол 21+-р зуууны дүрэм. Өнөөдөр дэлхийн олон орон үндэсний баялагаа тодорхойлж чадаагүй эсвэл амжилт олж өөрсдийн давуу тал, сул талаа мэдрээгүй байна гэдэг нь боловсрол түүний мөн чанарыг ойлгоогүй эсвэл түүний талаар бүр ямар ч үнэлгээ, үнэлэх сэтгэлгээ байхгүйн нэг илрэл. Хэрэв нийгэм тэр чигээрээ боловсролын үнэ цэнийг үгүй хийвэл түүн шиг хэцүү доройтол 21-р зуунд байхгүй.

Боловсролтой хүмүүс үргэлж нийгэмд баялаг бүтээх, өөрчлөлт сайжруулалтыг авчирч ирсэн. Тэдний зарим нь системтэй боловсролын диплом эсвэл сертификаттай байгаагүй ч зарим нэгнийх нь хэлсэн, бичсэн зүйлсийг уншихад тэдний ихэнх нь амьдралынхаа үнэтэй цаг мөчүүдийг өөрийгөө хөгжүүлэх, өөрийн давуу талаа олж мэдэн тэр л зүйлээрээ бат итгэл өвөрлөн амжилттай амьдарч чадсан байх жишээтэй.

3 сургууль төгссөн, тоо физиктээ сайн хүн байлаа гэж ойлгоё. Эсрэгцүүлээд зүгээр л сайн юм зардаг буюу аливаа юмны голыг олдог хүн байлаа гэе. Нэг нь сайн төлөвлөгч нөгөөх нь харин сайн гүйцэтгэгч. Ийм төрлийн хүмүүсийг эсрэгцүүлэх эсвэл хувь хүн бүрийх нь онцлог сайн шинж чанарыг нь улам бүр нээх нь болосрол олгох эрхэм зорилго мөнөөсөө мөн. Тэр хүн өөрийн чадвараа олж нээн түүнээ эхлээд сурган хүмүүжүүлэгчээр дэмжүүлэн хөгжүүлээд дараагаар нь хорвоогийн энэ олон мэдээллийн дунд зөвөөр авч явж нийгмийн хэрэгтэй гэсэн хэсэгтээ очиж ажиллах нь нийгэмд хэрэгтэй. Түүнээс бус тоо бодох дургүй хүнээр төлөвлөгөө гаргуулах нь /мэдээж энэ нь маш энгийн жишээ/ хэн хэндээ хэрэггүй бөгөөд нийгэмд ч тусгүй. 

Бизнесмен хүн сайн бизнесээ хийдэг байх нь, сайн улс төрч хүн сайн улс төрч байх нь л нийгэмд хэрэгтэй болохоос хүн болгон эдийн засагч болох, эсвэл хүн бүхэн хуульч байна гэдэг нь тун тааруу үзэгдэл.

Тйимээс би боловсрол нь хүн бүхэнд хэрэгтэй ба байх ч ёстой, басхүү мэргэжил нь боловсролоос огт өөр ба боловсролтой хүн заавал эдийн засагч мэргэжилтэй байх албатай эсвэл эдийн засагч мэргэжилтэй л бол сайн боловсролтой нэгэн гэсэн сонин ойлголтыг л шүүмжилж байгаа хэрэг юм.

Энгийнээр хэлэхэд сайн боловсрол гэдэг нь

1. Бага насанд эцэг эхдээ хүндэтгэлтэй дуулгавартай бөгөөд даруу төлөв хүүхдийг

2. Сургуулийн насанд зөвхөн хичээлийн хэдэн сэдвээр онц авах бус өөрийн хүсэл зорилгоо байнга эрэлхийлэгчийг

3. Ахлах ангидаа мөн оюутны ширээнд дараагийн цаг үеийг тодорхойлон тухайн үед өөрийгөө бэлдэгчийг

4. Ажилд хамгийн түрүүнд нийгмийн баялаг бүтээж, нийгмийн сайн сайхны төлөө оролцож явахыг гэхчлэн янз бүрээр л хэлж болох.

Чингэж үзвэл боловсрол нь хүний хүмүүжил, өөрийгөө харах үзэл, бусдыг хайрлах сэтгэл дээр мөн баялаг бүтээж хөдөлмөрлөсөн тийм толь мэт тусгал гэж л хэлмээр санагдаж байна.

Боловсролтой хүн бусадтай шударга бөгөөд харилцан ашигтай ажиллах ёстойг мэднэ. Боловсролтой хүн бусдыг хөгжиж дэвшээсэй гэдэг сэтгэлгээнээс харьцах атал харин боловсролгүй хүн үргэлж зөвхөн хувийн хөгжил дэвшилээ харан бэдэрч явна. Эцэст нь хэний ажил илүү хөгжиж хэнийх нь зогсож байхыг хэн хүнгүй мэдэрнэ. Зарим байгууллага салбар бүрт өсөн дэвжиж байхад зарим нь яг таг шаварт суун хэн нэгний стресс болсон байдаг нь энэ чанартай холбоотой.

Гэвч боловсрол үнэндээ хүн бүхэнд очих боломжоор тун хязгаарлагдмал болсон байгаа нь нэг бодлын харамсалтай зүйл юм. Болосрол нь нийтээр хүртээж гэмээнэ ашигтай, үр дүнтэй байдаг болохоос бус зөвхөн нийгмийн цөөн бүлэг эрхтэн дархтан, баялагийн ихэнх хэсгийг өмчлөгчид, тэдний үр удам хүртэх магадгүй тийм зорилгоор боомилох нь зэрэг нь тун аюултай гэж бодож байна.

Энэ талаар өрнөдийн судлаачид янз бүрийн санаа гаргаж, нийтлэл, өгүүлэл, ном, эргэцүүлэл зэргийг бичжээ.

Үнэхээр ч нийгэм нь тэр чигээрээ боловсролыг үнэлдэг, хайрладаг, зөвөөр ашигладаг байхгүй л бол нийгэмд хэн нэгэн нь боловсролтой байгаад 99% нь бичиг үсэггүй эсвэл 99% нь архинд донтсон байвал энэ юуны хэрэг байх вэ? Чухамдаа олон адгуусан дунд хүн байвал хөлд гишгэгдэхээс цаашгүй билээ.

Боловсрол олж авахад мэдээж төлбөр төлнө. Гэвч боловсрол нь хүн бүрт олгогдох ёстой гэдгийг мэдсээр байж, эсвэл тэр зүйл нь үндсэн хуулиар олгогдсон эрхэм эрх гэдэг нь тодорхой байхад хэн нэг нь тэнгэр тулсан үнээр үүнийг зах зээл дээр бараа таваар мэт үнэлэн байх нь юунд нийцэх вэ? Хэрэв Дорж хүүхдээ жилийн 50k ам.доллароор сургаад Дондог өөрөө бас хүүхэд нь түүний хүүхэд нь ч үнэ төлбөргүй мөртөө Доржийн хүүхдээс тэр өөр стандартаар сурч байвал бид үүнийг ву гэж ойлгох вэ? Энэ нь яг л Монгол хүн эрүүл аж төрөх эрхтэй бөгөөд үүнийг төр нь батлан даах учиртай хэрнээ юу ч хийж чадалгүй өвөл хордож суугаатай агаар нэг аж. Хэрвээ боловсрол нь биднийг адил зүйлийг хайрлаж, үнэлж, чадварт суралцуулах үүрэгтэй мөртөө нэг нь тэнгэр тулсан үнээр өөрч хэмжээсийг зааж буй бол энэ нь хэнд хэрэгтэй юм бэ? Нийгмийн чиг баримжаатай улс орнуудад үүнийг эсрэг хатуу зогсож байгаа олон жишээг харж болно.

Боловсрол хүн бүхэнд очих ёстой. 9 сарын 1 болж байгаа ч гэртээ цэцэрлэг байхгүй учраас үлдэж байгаа 54 000 хүүхэд, эсвэл тэднийг сургах боловсро олгож эхлэх боломжоос илүүтэй зүйлд мөнгө зарцуулж байгаа төр гээд боловсрол хүн бүхэнд очих бүх зүйлийг хааж буй тэр асуудал болгоныг бодохоос харуусалтай. Хүн баян байх эсвэл хөрөнгө хуй дутуу байх аль аль нь хүний өөрийн сонголт. Гагцхүү боловсрол тэр дундаа үндсэн хуулиар олгогдсон эрх болох үндсэн бүрэн дунд боловсрол, сургуулийн өмнөх насны хүмүүжих эрх зэрэг нь хэн нэгниймөнгөний бизнес эсвэл каст тогтох утгагүй мөнгөний давхраа болох нь дэндүү харамсалтай юм.

 

 

 

Voice